Шувуун хошуут одтой, шар луу өдөр
ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ ШАР ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 05.29-20.09
Суудал: Ус
Аргын тооллын 5 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 26, Шувуун хошуут одтой, шар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:29-20:09. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.