Ш.Сайхансамбуу намаа бүртгүүлэхээр олон удаа "бүдэрсэн" ч дахин хүсэлт гаргажээ

9-р сарын 7, 2023 - 15:41
1 жил өмнө
 0  18
Ш.Сайхансамбуу намаа бүртгүүлэхээр олон удаа "бүдэрсэн" ч дахин хүсэлт гаргажээ

"Наран туул” захын босс Ш.Сайхансамбуу 2022 онд Ардын чуулган намаа үүсгэн байгуулсан. Тэрбээр Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэх хүсэлтээ хэд хэдэн удаа өгдөг ч бүртгүүлж чадахгүй  байгаа. Ш.Сайхансамбуу энэ удаа дахин Улсын дээд шүүхэд 2023 оны есдүгээр сарын 5-ны өдөр өргөдөл ирүүлжээ.


Уг өргөдөл нь “Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.Тэрбээр өнгөрсөн онд тус намыг үүсгэн байгуулсанаа мэдэгдэж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасан ч 807 хүнээс 315-ынх нь мэдээлэл зөрүүтэй, 15 хүн нь Ардын чуулган намынх биш МАН, МАХН-ын гишүүнчлэлтэй зэрэг асуудал сөхөгдсөнөөр бүртгүүлэх асуудал бүтэлгүйтсэн юм.


 Харин энэ удаад дахин намаа бүртгүүлэхээр ханджээ.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow