Он гарснаар хойш бодит ханш 2 хувь чангарсан. Энэ нь манай улсын өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

9-р сарын 7, 2023 - 14:17
1 жил өмнө
 0  16
Он гарснаар хойш бодит ханш 2 хувь чангарсан. Энэ нь манай улсын өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

"Банкны салбарын тойм” судалгааны 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Монголын банкны холбооноос  танилцуулав. Мөн үеэр Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг   "Энэ оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан.


Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлсөн. 6.4 хувийн өсөлтийн 5.8 хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай байсан бол барилгын салбарт өсөлт ажиглагдаагүй. Гадаадын хөрөнгө оруулалт 30 хувиар буурсан. Нүүрсний экспорт нэмэгдсэн. Үүний улмаас өрхийн хэрэглээ ихээхэн нэмэгдсэн. Үүнийг хэрэглээний зээл хэр их өссөнөөс харж болохоор байна. 

Он гарснаар хойш бодит ханш 2 хувь чангарсан. Энэ нь манай улсын өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. 


Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 23 хувиар өссөн. Гэвч 4.5 сарын импортын хэрэглээтэй тэнцэх хэмжээний валютын нөөцтэй байгаа нь хангалттай тоо биш юм. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлнэ. Инфляц буурсан нь төгрөгийн хадгаламжийн бодит өгөөжийг нэмэгдүүлж байгаа" хэмээв. 

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow