Шинээр нийтээр тэмдэглэх өдөр болох гэж буй "Шүүхийн өдөр" нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхцав

4-р сарын 9, 2024 - 20:30
8 сарын өмнө
 0  48
Шинээр нийтээр тэмдэглэх  өдөр болох гэж буй "Шүүхийн өдөр" нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхцав

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Ц.Мөнх-Оргил нар энэ сарын 05-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Хууль санаачлагчид "Шүүх байгуулах тухай хууль анх батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг "Шүүхийн өдөр" хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан.  Энэ нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх ач холбогдолтой" хэмээн танилцуулсан юм.

Тэдний өргөн барьсан хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14" заалт нэмэхээр тусгажээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн тавдугаар зүйлд зөвхөн "тэмдэглэлт өдрүүд"-ийг бичсэн байдаг.


Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болох гэж буй зургаадугаар сарын 14-ний “Шүүхийн өдөр” нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхцаж байгаа аж. Тэрбээр 1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн байна. Харин үүнийг иргэд санаатай юу санамсаргүй хэрэг үү гэдэгт хариулт авч чадахгүй байна.


Share:
48

like

dislike

love

funny

angry

sad

wow