Шинэ Зеландын уулчин 600 метрийн өндрөөс унаад амьд үлджээ
Шинэ Зеландын Таранаки уулаас унаж, 600 метрийн өндрөөс доош ниссэн уулчин амьд үлдэхээр зогсохгүй хөнгөн бэртжээ. Энэ талаарх мэдээллийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Уулчин гайхамшгаар амьд үлдсэн нь энгэрийн цас хайлж, уналтын хүчийг сааруулсан, үүний дээр уулчин маш азтай байлаа гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.
Энэ уулчин есдүгээр сарын есний бямба гарагт үд дунд бүлэг уулчдын хамт Таранаки уулын оргил руу авирсан аж. Авирах үедээ халтирч, доош унан харагдахгүй болжээ. Хамт авирч байсан нэг уулчин түүнийг унахыг хараад уулчинд туслахаар доош бууж эхэлсэн байна. Мөн өдөр өөр нэг уулын аврагчид оргил руу авирч байсан бөгөөд тэд ч мөн уулчныг хайх ажилд нэгджээ. Улмаар уулчныг уулын бэлээс эсэн мэнд олсон гэнэ. Шинэ Зеландын Уулын аялал жуулчлалын аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлснээр, Таранаки уул тус улсын хамгийн аюултай уулсын нэгд тооцогддог аж. 2021 онд энэ уулнаас хоёр уулчин унаж, амиа алджээ.
Таранаки нь сөнөсөн галт уул бөгөөд Шинэ Зеландын хоёр гол арлын нэг болох Хойд арлын баруун эрэгт оршдог аж.