Шатсан барилгийн пасадыг мэргэжлийн өндөр түвшинд элдэв ашиг харалгүй ажилчдынхаа цалин хөлсөөр хийж өгөхөд бэлэн гэв
"Ашид нэгэн зүгт" компанийн зүгээс Нийгмийн хариуцлагын хүрээнд Энэхүү шатсан барилгийн пасадыг мэргэжлийн өндөр түвшинд элдэв ашиг харалгүй ажилчдынхаа цалин хөлсөөр хийж өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна. Тус компани нь 40 орчим ажилчинтай мэргэжлийн компани аж. Тэд өчигдөр цахим орчинд энэхүү мэдээллээ тавьж, "Та бүхэн хүрэх хүнд нь хүртэл сайн түгээгээд өгөөрэй. Баярлалаа. Бидний зүгээс хийж өгч чадах зүйл энэ л байна" хэмээжээ.