Охиныг эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө хоёр аймгийн гурван суманд эрчимжүүлэн явуулж байна

10-р сарын 6, 2023 - 09:47
1 жил өмнө
 0  59
Охиныг эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө хоёр аймгийн гурван суманд эрчимжүүлэн явуулж байна

 Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Охин алга болоод одоогийн байдлаар гурван өдөр өнгөрлөө. Одоогоор хоёр аймгийн гурван суманд 500 гаруй километрийг хамруулан эрэн хайх ажлыг хийж байна. Одоогоор эрэн хайх ажиллагаанд нийт 74 алба хаагч ажиллаж байгаа юм. Мөн өнөө өглөөнөөс /2023.10.06/ Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан 24 тээврийн хэрэгсэл, 120 албан хаагчтай баг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллахаар болжээ.

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow