Шөнөдөө хасах градуст хүрч байгаа учир асфальт хучилтыг өдрийн цагаар хийнэ

9-р сарын 23, 2024 - 20:24
3 сарын өмнө
 0  16
Шөнөдөө хасах градуст хүрч байгаа учир асфальт хучилтыг өдрийн цагаар хийнэ

Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна.


Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан. Энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулахаар болсон байна. 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд дандаа амралтын өдрүүдээр гол замуудыг хааж, засаж байсан бол энэ долоо хоногоос шөнөдөө хасах хэм рүү орж, хүйтэрч байгаа учраас өдрийн цагаар зам засварын ажлыг яаравчлуулах хэрэгтэй болсон. Хасах хэмд асфальт хучилт авах боломжгүй байдаг. Цаг агаараас гадна 4-5 байршилд зам хаахаар ажиллах хүч, техник хэрэгсэл дутдаг. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан замын ажлыг өдрийн цагаар хөдөлгөөнийг аль болох эергээр зохицуулж явуулж байна. “Маршалын гүүрэн дээрх асфальт бетон хучилтыг хуулаад байна” гэж хүмүүс асуусан байсан.


 Үүнд хариулт болгож хэлье. Замыг засахад гүүрийг стандартад нийцүүлэхийн тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж, шинээр дэвсдэг. Өмнө нь ч гэсэн бүх гүүрийг үүнтэй адил засаж байсан” хэмээв.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow