Сэжигтэй үйлдлийг мэдсэн багш сурагчдаа болзошгүй эрсдлээс авран хамгаалжээ
Нийслэлийн .... дугаар Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо нэгэн үл таних этгээд сэжигтэй үйлдэл гаргажээ. Энэ явдал өчигдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдөр суралцагчдын хичээл тарах үеэр болсон байна. Тухайн этгээд нь 20 гаруй насны сэтгэцийн өвчтэй нэгэн байсан байж болзошгүйг багш хэлжээ. Ямартай ч тухайн этгээдийн сэжигтэй үйлдлийг урьтаж мэдсэн багш өөрийн биеэ үл хайхран сурагчдаа болзошгүй гэмт хэргээс авран хамгаалж, урьдчилан сэргийлж чадсан байна. Харин энэ үйл явдлыг цагдаагийн байгууллагт мэдээлжээ.
Тус сургууль нь гараас гарт хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлж суралцагчдаа, багш нар эцэг эх асран хамгаалагчынх нь гарт хүлээлгэж өгөхөөс гадна сургууль руу гадны хүмүүсийг нэвтрүүлдэггүй байна. Энэ хэрээр аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлдэг гэнэ. Ер нь бол аюул та бидний хажууханд байна тиймээс эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж үр хүүхэддээ хараа хяналтаа маш сайн тавьж заавал сургуульд нь хүргэж багшийн нь гарт хүлээлгэн өгч, харин хичээл тарах үеэр багшаас нь өөрсдөө авдаг байх хэрэгтэй. Ингэж байж аливаа учирч болзошгүй гэмт хэргийг таслан зогсоох юм.