МИАТ-ын ХОНГКОНГ-УЛААНБААТАР чиглэлийн нислэгт саатал гарч Бээжинд ослын буулт хийжээ
Хонгконг - Улаанбаатар чиглэлийн ОМ298 дугаарт аяллын нислэгийн талаар МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ. Хонгконг -Улаанбаатар чиглэлийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ОМ298 дугаарт аяллын нислэгийн үед агаарын хөлгийн кабины даралтын заалт/indicator/-д анхааруулах дохио ассанаас шалтгаалан нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу шалгах зорилгоор Бээжин хотын Капитал ОУНБ-д 16:00 цагт техникийн буулт хийсэн байна. Хонгконгоос ирж буй зорчигчдыг Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэгээр буюу В787 агаарын хөлгөөр авчрах аж.