Хүний амь хөнөөсөн гэх Өвөрхангай аймгийн Засаг даргыг саатуулаагүй, сул чөлөөтэй явж байна

8-р сарын 14, 2023 - 12:52
1 жил өмнө
 0  211
Хүний амь хөнөөсөн гэх Өвөрхангай аймгийн Засаг даргыг саатуулаагүй, сул чөлөөтэй  явж байна

Өвөрхангай аймгийн  Засаг дарга А.Ишдорж  албаны машинаараа   57 настай  иргэнийг дайрч амь насыг нь  бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсан билээ. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн.  Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж тухайн үед  автомашинаа өөрөө барьж явах үедээ, энэ ослыг гаргасан байгаа юм. 

Энэ талаар цагдаагийн эх сурвалжаас тодруулахад "Засаг дарга А.Ишдорж машиныг өөрөө барьж явсан. Осол гаргахдаа согтуу байсан эсэх нь тодорхойгүй байна. Түүнийг цагдан хориогүй гадуур байлгаж байгаа" гэх мэдээллийг өгсөн юм. Өөр эх сурвалжаас тодруулбал  "Тухайн үед Засаг дарга архи уусан байсан гэх мэдээлэл байгаа ч цагдаагийнхан  архи уусан эсэхийг нь магадлахаар шинжилгээ авсан. Хариу нь одоохондоо гараагүй байна" гэж хэлж байгаа. Аймгийнхаа цагдаагийн хэтсийн даргатай найз учир түүнийг цагдан хорьж шалгахгүй байгаа гэсэн" мэдээллийг зарим эх сурвалж өгөв. 

Share:
211

like

dislike

love

funny

angry

sad

wow