С.Батсүх: Шавь Б.Бат-Энэрэл худлаа хэлж болохгүй, араа даагаарай
Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл багш, Ардын жүжигчин С.Батсүхэд зодуулах шахлаа гэсэн бичлэг, мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд цацагдсан байв. Харин энэ зүйлд Ардын жүжигчин тайлбар хийжээ. Тэрбээр "Хэн байснаа бүү март. Юм ер нь хэмжээ хязгаартай байсан нь дээр. Манай студи камертай, зодлоо гэж худлаа жүжиглэхгүй шүү. Удаан тэвчлээ, нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад өгчихлөө. Худлаа хэлж болохгүй, араа даагаарай" гэжээ.