Ая зохиогч Өөжгий: “Номин талст“ хамтлагт зохиож өгсөн дуунуудыг Хаянаа, Дээгий нарыг дуулахыг өнөөдрөөс бүрмөсөн хориглож байна

2-р сарын 5, 2024 - 15:32
11 сарын өмнө
 0  1158
Ая зохиогч Өөжгий: “Номин талст“ хамтлагт зохиож өгсөн дуунуудыг Хаянаа, Дээгий нарыг дуулахыг өнөөдрөөс бүрмөсөн хориглож байна

Гитарчин Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуугаа А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн хоёроор дуулуулахгүй хэмээн мэдэгджээ. Тодруулбал тэрбээр, өөрийн цахим хуудастаа "Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та 2 дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүрмөсөн хориглож байгаа шүү. Өнөө маргаашнаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх" хэмээн Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваад хаяглан бичжээ.

Харин А.Хаянхярваа хариуд нь “Саяхан даа, бие даасан тоглолтоо хийх гээд миний дүү ахынхаа тоглолтод оролцоод өгөөч. Чамд бүх насаараа дуулах эрхийг өгье гээд тохиролцоод гар бариад бөөн юм болсондоо” гэжээ.

Гитарчин Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагийн дуулсан “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа" зэрэг хит дуунуудыг зохиожээ.

Share:
1158

like

dislike

love

funny

angry

sad

wow