Сангийн сайд асан Б.Болорыг хилээр гарахыг хориглох саналыг шүүхэд хүргүүлжээ
Сангийн сайд асан О.Болорыг хилээр гарахыг хязгаарлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хувьчлал зэрэгтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.
Тус хэрэгт яллагдагчаар татагдаад буй Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд байгаа бол ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор Сангийн сайд асан Б.Болорт мөн Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.