Путиныг эсэргүүцэгч Пулицерийн шагнал хүртжээ
Владимир Кара-Мурзагын Орост хоригдож байхдаа “Вашингтон Пост” сонинд хэвлүүлсэн нийтлэл нь Пулицерийн шагнал хүртжээ. Тэрбээр Оросын улс төрч, зохиолч, түүхч бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сараас хойш хоригдож байгаа аж. Өнгөрсөн онд Украины дайныг буруутгасан, эх орноосоо урвасан гэх хэргээр ял сонссон юм. Кура-Мурза 25 жилийн ял эдэлж байгаа ба энэ нь орчин үеийн нийгэмд шүүмжлэгчд оногдуулсан хамгийн хүнд ял юм.
Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн хэлмэгдүүлэлтийн дор хүнд нөхцөлд хоригдож буй эсэргүүцэгчдийн нэг юм. "Владимир Путинтэй санал нийлэхгүй байх үр дагавар, улс орныхоо ардчилсан ирээдүйн төлөө шоронгийн өрөөнөөс бичсэн сэтгэл хөдөлгөм нийтлэлүүдийн төлөө Кара-Мурзад шагнал гардуулав" гэж Пулитцерийн хороо Даваа гаригт мэдэгджээ. Кара-Мурза шоронд хоригдож байгаа тул шагналын талаар тайлбар өгөх боломжгүй гэж "The Washington Post" мэдээлэв. Түүний эхнэр Евгения Кара-Мурза "Владимирын дуу хоолойг сонссонд, түүнийг мартаагүйд, алсын хараа нь мартагдахгүй байгаад талархаж байна" гэж тус өдөр мэдэгджээ. Өнгөрсөн сард Конгрессын гишүүд Оросын сөрөг хүчний зүтгэлтнийг нэн даруй суллахыг шаардсан.
Орос-Британийн давхар иргэншилтэй Кара-Мурзаг 2022 оны гуравдугаар сард Аризонагийн Төлөөлөгчдийн танхимд хэлсэн үгэнд Орос буруутгасан. Тэрбээр Украинд түрэмгийлж буйг эсэргүүцсэн илтгэл тавьсан юм. Кара-Мурза Оросын эрх баригчдыг буруутгаснаас болж хоёр ч удаа хордож байжээ. Тэрбээр өөрт нь тулгаж буй ялыг Путины эсрэг зогссоны төлөөх шийтгэл гэдгийг үгүйсгэсэн бөгөөд Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины үетэй зүйрлэсэн байна.АНУ-д хүүхдүүдийнхээ хамт амьдардаг Евгения Кара-Мурза нөхрөө олон сар ганцаарчлан хоригдож байгааг онцолжээ. Мөн шүүмжлэгчдэд Кремль олон сарын турш дарамт учруулдаг гэв.
Кара-Мурза Сибирийн чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байсан ч энэ оны эхээр түүнийг тэнд байхгүй гэж дэмжигчид нь мэдэгджээ. Түүний өмгөөлөгч Вадим Прохоров фэйсбүүк хуудсандаа "Кара-Мурзад баяр хүргэх хамгийн сайн арга бол түүнийг суллах идэвхтэй хүчин чармайлт, Путины дэглэмд чиглэсэн олон нийтийн шаардлага байх болно" гэж бичсэн байна.