Путинд "орлон тоглогч" ашиглах санал ирж байсан ч ашигладаггүй гэв
Олон улсын зарим хэвлэлээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зүрхний үйл ажиллагаа доголдсон, “орлон тоглогч” ашигласан зэрэг мэдээллүүд цацагдсан.
Харин эдгээрийг Кремлиэс үгүйсгэж, Ерөнхийлөгч Путины биеийн байдал хэвийн байгааг мэдэгджээ. Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Путинд ямар ч асуудал тохиолдоогүй. Бүх зүйл хэвийн байна. Энэ бол бас л нэг худал мэдээлэл” гэсэн байна.