Шоронгоос 4000 орчим хоригдол оргосны улмаас 12 хүн амиа алджээ
Ерөнхий сайд Ариэль Хенриг албан тушаалаас нь огцруулах зорилготой бүлэглэлийн түрэмгийлэл гүнзгийрч, Порт-о-Пренсийн шоронгоос олон мянган хоригдол оргосны улмаас 12 хүн амиа алджээ.
Барбекю гэгддэг цагдаагийн ажилтан асан Жимми Шеризьер тэргүүтэй бүлэглэлүүд өнгөрсөн Бямба гаригийн шөнө тус улсын нийслэл дэх шорон руу дайрсан. Хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээний ажилтан Пьер Эсперансын мэдээлснээр халдлагын дараа Үндэсний хорих ангийн 3800-4000 орчим хоригдол оргож, ердөө 100 гаруй нь үлдсэн байна.
Франс Пресс агентлагийн сурвалжлагч шоронгийн гадна талд 10 орчим цогцос харсан гэв. Хаалга онгорхой байсан бөгөөд дотор нь бараг хүн үлдээгүй гэмээр аймшигтай дүр зураглал угтан авчээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр шоронд цагдаа байсан шинж тэмдэг байгаагүй ба хаалгийг санаатайгаар онгойлгосон байх магадлалтай гэж мэдээллээ.