Пап Францисын айлчлалыг 20 гаруй орны 147 сэтгүүлч сурвалжилах болжээ

8-р сарын 29, 2023 - 15:13
1 жил өмнө
 0  21
Пап Францисын айлчлалыг 20 гаруй орны 147 сэтгүүлч сурвалжилах болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ватиканы Төрийн тэргүүн Пап Францис есдүгээр сарын 1-4-ны хооронд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Уг айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий сайд, Гадаа харилцааны сайд нар багтжээ. Дэлхийн католик шашны тэргүүний энэхүү айлчлалыг 20 гаруй орны 56 хэвлэл мэдээллийн байгууллагаас 147 сэтгүүлч, ажилтан сурвалжлах юм. Үүнд дэлхийн томоохон агентлагуудаас мөн багтсан байна. 

Улс төр, эдийн засаг, шашин соёлын хувьд өндөр ач холбогдолтой энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойгоор тохиож буйгаараа онцлог юм. Түүнчлэн айлчлалын гол арга хэмжээ нь энэ сарын 2, 3-нд болох аж. Энэ үеэр хоёр орны Төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлнэ. Мөн албан ёсны айлчлалаас гадна Пап Францис 13 шашны төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгуулна. 

Ватиканы төрийн тэргүүн айлчлахтай холбоотойгоор 3500 орчим сүсэгтэн, жуулчин манай улсад ирэхээр захиалга өгчээ. Үүнтэй холбоотойгоор манай улсын эдийн засагт энэ өдрүүдэд 400 сая долларын орлого орно гэсэн тооцоолол гарчээ. 

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow