"Оюутолгой" компанийн агуулахад 11:00 цагийн орчимд гал гарч, тархалтыг зогсоожээ

3-р сарын 2, 2024 - 14:52
10 сарын өмнө
 0  95
"Оюутолгой" компанийн агуулахад 11:00 цагийн  орчимд гал гарч, тархалтыг зогсоожээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших “Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн урд талд байрлах агуулахад өнөөдөр /2024.03.02/ 11.00 цагийн орчимд гал гарсан байна. Одоогоор галын тархалтыг зогсоожээ.

Гал гарсан агуулах нь оффисын зориулалттай бус зөвхөн бараа хадгалах, түгээх зориулалттай. Ингэхдээ аюултай бодис, химийн материал байхгүй гэдгийг “Оюутолгой” компанийн зүгээс тодотголоо.  Мөн тухайн орчимд ажиллаж байсан ажилтнууд утаа гармагц тус газраас холдож, Ослын баг яаралтай ажилласан аж. Уурхайн ажилчид эсэн мэнд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй. Агуулахын ойролцоох зам орчмыг хааж, ослын шалтгааныг тодруулахаар судалгааг эхлүүлээд байна гэлээ.

Share:
95

like

dislike

love

funny

angry

sad

wow