О.Цэлмэгийн мэдээллийн дагуу шалгалтыг эхлүүлж, Булган аймгийн цагдаагийн даргыг ажлаас чөлөөлжээ

8-р сарын 29, 2023 - 15:30
1 жил өмнө
 0  264
О.Цэлмэгийн мэдээллийн дагуу шалгалтыг эхлүүлж, Булган аймгийн цагдаагийн даргыг ажлаас чөлөөлжээ

Булган аймгийн цагдаагийн албан хаагч, ахмад О.Цэлмэг аймгийн цагдаагийн удирдах албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар цахим орчинд мэдээлсэн. Булган аймгийн цагдаагийн байгууллагад бугшсан зүй бус  үйлдлийг ЦЕГ-ын дэд дарга П.Оростогтоогоор ахлуулсан ажлын хэсэг гарч, газар дээр нь шалгалтын ажиллагааг хийсэн юм.  Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Ганбатыг шалгалтын дагуу буруутай хэмээн үзэж албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Шалгалтын ажлын хүрээнд үндэслэлгүйгээр цалин хассан, суутгасан гэх мэт асуудлуудыг шалгаж тогтоох, шүгэл үлээсэн ахмад О.Цэлмэгийг ч мөн журам, дүрэм биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох юм. Шалгалт үргэлжилж байна.  

Share:
264

like

dislike

love

funny

angry

sad

wow