Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр тус хэргийн сэжигтэн Р, М нарыг тус тус 48 цагийн хугацаатай түр баривчилсан
Дүнжингаравын уулзварт өнгөрсөн шөнө гарсан ослын улмаас их хэмжээний хохирол учраад буй. Урьдчилсан дүгнэлтээр зам тээврийн осол гаргасан хоёр машинаас болж газ асгарч, дэлбэрэлт үүссэн нь тогтоогдсон. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой асуудал учир цагдаагийн байгууллага хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.Тодруулбал, /2024.01.24/ шөнөөс эхэлж, хоёр жолоочийг 48 цаг саатуулах шийдвэр гаргасан байна.

