Хайлаастад болсон ослоос хойш ухаангүй байсан хүүхдүүдийн ээж ухаан оржээ

4-р сарын 26, 2024 - 17:14
8 сарын өмнө
 0  105
Хайлаастад болсон ослоос хойш  ухаангүй байсан хүүхдүүдийн ээж ухаан оржээ

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд дөрөвдүгээр сарын 17-ны орой Prius, Verna маркийн автомашин мөргөлдсөний улмаас таван хүүхэд, хоёр том хүн хохирсон. Ослоор 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан тухай бид өмнө мэдээлж байсан.


Тухайн үед талийгаач охины төрсөн эгч 7-13 насны хүүхдүүдийнхээ хамт гэмтсэн. Ослоос хойш хүүхдүүдийн ээж ухаангүй байсан бол ухаан орсон талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ. 26 настай эмэгтэйн 5 цул бяцарсан тул дэлүүг нь авсан удахгүй нуруу нугасны 2 том хагалгаанд орохоор болжээ. 7-13 настай хөвгүүдийн тухайд хөл болон дунд чөмөгний хагалгаанд орох юм. Харин ослын үеэр гэмтсэн хоёр хүний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна. Уг хэргийн 5 хохирогч нэг айлын хүмүүс байсан.Тэдэнд туслах хандивын аян аяныг эхлүүлсэн. Одоогоор 35 сая төгрөг цугларчээ.


Хандивын аяныг 3 хоногийн дараа зогсоох аж. Цагдаагийн байгууллагаас 26 настай эмэгтэйн биеийн байдал сайжирмагц хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх юм. Осол гаргасан эмэгтэй одоо болтол хохирогчидтой уулзаагүй байгаа аж.

Share:
105

like

dislike

love

funny

angry

sad

wow