Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсжээ
2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.0, өмнөх сараас 1.5 хувиар өсжээ. Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ - 4.04 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ -3.58 сая төгрөгийн үнэлгээтэй байна.
Дүүргээр авч үзвэл шинэ орон сууцны үнэ нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.