“Орфей” VI уралдааны тэргүүн байрыг УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа эзэлжээ

11-р сарын 22, 2023 - 10:54
1 жил өмнө
 0  10
“Орфей” VI уралдааны тэргүүн байрыг УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа эзэлжээ

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” VI олон улсын уралдааны тэргүүн байрыг УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа эзэлжээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень Улсын Грозный хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулсан ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” VI олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн УДБЭТ-ын залуу дуучин Х.Бямбарагчаа, Филармонийн гоцлол дуучин МУСТА Б.Дэлгэрбаяр, Булган аймгийн ХЖТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гантөмөр, гоцлол дуучин Н.Аззаяа тэргүүтэй уран бүтээлчид оролцов.Тэдгээрээс шилдэг 16-д УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа, Филармонийн гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр нар шалгаран тус уралдааны ГАЛА тоглолтод оролцов. Мөн шалгаруулалтаар Филармонийн гоцлол дуучин МУСТА Б.Дэлгэрбаяр гуравдугаар байр эзэлсэн амжилт гаргажээ.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow