Он гарсаар аюулт үзэгдэл, ослын улмаас 164 хүн амиа алджээ
Энэ оны эхний долоон сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2618 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн объектын түймэр 1878 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурсан бол газар хөдлөлт 49 удаа бүртгэгдэж, 25.6 хувиар өссөн байна. Он гарсаар аюулт үзэгдэл, ослын улмаас 164 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурчээ. Нийт хохирлын хэмжээг авч үзвэл эхний долоон сарын байдлаар 28.1 тэрбум төгрөгт хүрч, 0.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.