Н.Батсуурьт холбогдох хэргийг Зөрчлийн хуулиар шалгаж, хэрэгсэхгүй болгожээ

8-р сарын 14, 2023 - 14:21
1 жил өмнө
 0  40
Н.Батсуурьт холбогдох хэргийг Зөрчлийн хуулиар шалгаж, хэрэгсэхгүй болгожээ

Улсын даян аварга Н. Батсуурийг үндэсний их баяр наадмын наймын даваанд учраа бөх Ц.Бямба-Отгонд уначихаад салаавч гаргасан гэх гомдлоор цагдаагийн байгууллагаас дуудсан талаар тэрбээр цахим хуудастаа бичсэн. Энэ талаар “Нийт таван бөхийг Зөрчлийн хуулиар шалгаж байгаа нь үнэн. Хоёр бөх гомдол гаргасан бол гурав нь цахим бичлэг, зургаар баталгаажсан. Эдгээр таван бөхийн гурав нь нийслэлд, нэг нь Төв аймагт, нэг нь Өвөрхангай аймагт Зөрчлийн хуулиар шалгуулж байгаа” гэдэг мэдээллийг өгч байв.

Тэгвэл даян аварга Н.Батсуурьт холбогдох хэргийг прокуророос харьяалал тогтоож, тус асуудлаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч нар шалгаж, "Даян аварга Н.Батсуурийг сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн, салаавч гаргаагүй нь гэрэл зургаар баталгаажсан гэх дүгнэлт гаргаж хэргийг хаасан гэдгээ мэдэгдлээ.

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow