ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын охиныг Гүржээс хөөжээ

5-р сарын 22, 2023 - 11:37
2 жил өмнө
 0  38
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын охиныг Гүржээс хөөжээ

Дөрвөн жилийн дараа Москва-Тбилисийн шууд нислэг сэргэж, Оросын зорчигч тээврийн онгоц анхны нислэгийг үйлдсэн нь Гүржийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарав.

2019 онд Тбилисид болсон Оросын эсрэг жагсаалын дараа ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын хоорондын шууд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан. Эхний нислэгээр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын охин Екатерина Винокурова нөхрийнхөө дүүгийн хуримын ёслолд оролцохоор хамаатнуудынхаа хамт Гүржид ирсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн бямба гарагт Гүржийн сөрөг хүчний нам Винокуровагийн буусан гэгдэж буй Кварели Нуур амралтын газрын гадна эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан юм. Энэ үеэр жагсагчид Оросын жуулчдыг тээвэрлэж явсан автобус руу өндөг шидэж, цагдаа нартай тулгарсан байна. Мөргөлдөөнд оролцсон 16 хүнийг цагдаа нар баривчилснаа сүүлд сулласан тухай хэвлэлүүд  мэдээлэв. Путиний ойрын хүрээний өндөр албан тушаалтны хоригт багтсан охин Гүржид ирснийг засгийн газар нь мэдээгүй байсан гэдэгт эргэлзэж байгаагаа ерөнхийлөгч Зурабишвили мэдэгдсэн юм.

Share:
38

like

dislike

love

funny

angry

sad

wow