ОХУ баярын үеэр 3000 цагаачийг баривчилжээ
ОХУ-ын Санкт Петербург хотод шинэ жилийн баярын өмнөх өдөр буюу 12-р сарын 31-нд 3000 цагаачийг баривчилж саатуулсан байна.
Оросын төрийн төв мэдээний агентлагийн мэдээлснээр цагдаа нар баярын өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт явуулж байх үеэр эдгээр цагаачийг баривчилсан гэж мэдээлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тэдгээрээс 600 нь Оросын цагаачлалын хуулийг зөрчиж хил нэвтэрсэн хууль бус цагаачид байсныг олж илрүүлсэн байна. Тэднээс 100 гаруйг нь улсаас албадан гаргасан гэж мэдээлэв.
Өнгөрсөн 9-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэдээлснээр энэ улсад хөдөлмөр хайж ирсэн 10 сая дүрвэгч байдгийн дийлэнх нь Узбекистан, Тажикистан, Киргиз, Армени зэрэг Төв Азийн орнуудын иргэд байдаг байна.