Охины биеийн байдал тогтвортой, баруун хөлний шагайн яс хугаралттай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна

9-р сарын 22, 2023 - 11:30
1 жил өмнө
 0  67
Охины биеийн байдал тогтвортой, баруун хөлний шагайн яс хугаралттай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна

Явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсөн осол өчигдөр 12:41 цагт Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Энэ үер нэг охин амиа алдаж, нөгөө охин нь  эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн билээ. Ослын улмаас гэмтсэн охины биеийн байдлыг ГССҮТ-өөс тодрууулахад "Тухайн хүүхэд ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Баруун хөлний шагайн хавчаар яс хугаралттай гэсэн оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Манай төвөөс шаардлагатай нарийн шинжилгээ оношилгоог хийж байна. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа" хэмээв.

Харин энэхүү ослыг үйлдсэн жолоочийг "Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийн газарт жолоочийг драгер үлээлгэж шалгахад согтолтын зэрэг тогтоогдоогүй" гэнэ. Тухайн жолоочийг хурд хэтрүүлэн явж байсан гэх мэдээлэл гарсаар байгаа ч энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох тул дэлгэрэнгүй мэдээлллийг одоогоор өгөх боломжгүй гэв. 

Share:
67

like

dislike

love

funny

angry

sad

wow