Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид давж заалдахаа илэрхийллээ

9-р сарын 23, 2024 - 15:45
3 сарын өмнө
 0  17
Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид давж заалдахаа илэрхийллээ

Зариг.мн сайтын эрхлэгч, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 4,9 жилийн хорих ял оногдуулсан. Долоодугаар сарын 19-ны өдөр гарсан энэ шийдвэрээс хойш сэтгүүлч Н.Өнөрцэцэг 135 дахь өдрөө цагдан хоригдож байна. Түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж өнгөрсөн 8-р сарын 19-нд давж заалдах өргөлдөө өгсөн байна. Мөн түүний өмгөөлөгчдийн нэг

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэлэхдээ “Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш. Ямар хэрэгт холбогдсон талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй, хурлыг хаалттай хийснээс үүдэн тодорхойгүй байдал үүссэн. Худал мэдээлэл тараах, татвар төлөхөөс зайлсхийх гэх мэт хэргээр шалгагдаж байсан. Захиргааны эрх зүйн маргааны үүднээс хэлэлцчих боломжтой хэрэг л дээ. Татварын ерөнхий газраас татварын акт тавих байдлаар ч шийдэх боломжтой. Мөн хувийн нууцад халдсан гэх агуулгатай асуудал бий. Гэтэл ердөө өөрийн цахим хуудсаар, нэгэнт олон нийтэд нээлттэй байсан мэдээллийг түрүүлж мэдээлсний төлөө ял авчихсан. Төрийн нууц гэдэг нөхцөл байдал энэ кейс дээр огт байхгүй. Гэтэл "Материалууд нь нууц" гэдэг хүрээнд хурлыг хаалттай хийсэн. Өмгөөлөгч нарын зүгээс үүнийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа тул гомдлоо гаргасан” гэв.

 

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow