Д.Амарбаясгалан: "Эрдэнэс тавантолгой ХК"-д дахин БЭТ томилно
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын талаар Д.Амарбаясгалан мэдээлэлэл хийлээ.
Тэрбээр "Эрдэнэс тавантолгой компанийн гүйцэтгэх засаглал, удирдлага, бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шинэ түвшинд гаргах нэн шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр энэ сарын 26-нд дахин БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ томилж ажиллуулах зөв гэх шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Тэр хүртэл БЭТ-ийн санал болгосны тухай Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр ажиллуулахаар болсон" гэлээ. Үргэлжлүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар "Процессын дахин инженерчлэл гэдэг нь төр үйлчилгээний байгууллагын нэгэн адил иргэндээ хүрч үйлчилж чаддаг байх тогтолцооны өөрчлөлт хийхийг зорьсон. Шинжилгээний баг 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, салбар дахь эрсдлийг тооцож гарсан. Урьдчилсан байдлаар Хөдөлмөр нийгмийн хамгаалын салбарт 1900 гаруй төрлийн эрсдэл байна. Хөдөлмөр, халамж, НД-ын үйлчилгээ иргэн бүрийн үйлчилгээ авдаг үйлчилгээ. Эдгээр үйлчилгээний 70 орчим хувь нь уламжлалт цаасан харилцаан дээр тогтдог. Жишээ нь, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутамд очиж группээ сунгуулдаг. Энэ байхгүй байх боломжтой.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн баг "Ийм төрлийн процесс төрд байх ёстой юу? Ийм төрлийн процессыг төр өөрөө хийх ёстой юу? Энэ төрлийн процессыг хүн хийх хэрэгтэй" гэсэн гурван асуултад хариулт өгөхөөр ажилласан" гэлээ.