"Нүүрсний хэрэгт" 155 албан тушаалтан, иргэн 3 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан

10-р сарын 25, 2023 - 12:24
1 жил өмнө
 0  52
"Нүүрсний хэрэгт" 155 албан тушаалтан, иргэн 3 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг  "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах бүлэг орд газраас төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК болон орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн нүүрс  олборлох, борлуулах, тээвэрлэх, ОУ-ын зөвшөөрөлтэй улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа болон төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан холбогдох хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. 

 АТГ-аас нүүрсний хэрэг тодотголтой хэрэгт авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоох дээрх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааа явуулах чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Өмнө нь АТГ-т нүүрстэй холбоотой гэгдэх 30 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байснаас нэмж 42 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн нээж 72 хэрэг шалгасан. Одоогоор 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд, 11 хэрэг шүүхэд шилжүүлсэн, 8 хэрэг нэтгэсэн бол 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй буюу нөхцөл байдал тогтоогдоогүй учир хаах саналтай прокурорт шилжүүлсэн. Нүүрсний хэрэгт 155 албан тушаалтан, иргэн 3 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Уг хэрэг олон жил үргэлжилсэн тул өргөн цар хүрээнд, цаг хугацаа шаардсан мөрдөн байцаах  ажиллагаа болж байна" гэв.

Share:
52

like

dislike

love

funny

angry

sad

wow