Нохойд хазуулсан эмэгтэйд туслаагүй жолоочийг 100000 төгрөгөөр торгожээ

11-р сарын 9, 2023 - 14:31
1 жил өмнө
 0  58
Нохойд хазуулсан эмэгтэйд туслаагүй жолоочийг 100000 төгрөгөөр торгожээ

Өнгөрөгч есдүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт нэгэн эмэгтэй 5-6 нохойд хазуулсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн үед нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлээгүй явсан гэх "Ланд круйзер 200" маркийн машинтай иргэн болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдэд хариуцлага тооцжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлсэн. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэмцэх хэмжээний 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Харин тусламж үзүүлээгүй иргэнд мөн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгосон" хэмээлээ. 

Share:
58

like

dislike

love

funny

angry

sad

wow