"Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ удирдана
УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр "Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталж, Түр хорооны гишүүдээр:
УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ ,Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа
Т.Доржханд нарыг томилсон юм. Тэгвэл тус Хянан шалгах түр хорооний эхний хурал болж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон байна.