Нийслэлийн түргэн тусламжаас мэдэгдэл гаргалаа
Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн 6 дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ.Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна. Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “ТҮРГЭН ТУСЛАМЖ” бичиглэлтэй, 2 хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.
Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрт эмнэлгийн машин байдаг бөгөөд иргэд эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.
Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна" хэмээжээ.