Нийслэлд бүртгэгдсэн гал түймрийн 43 хувь нь хүний санамсаргүй байдлаас үүджээ
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1200 гаруй дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгдсэнээс 517 буюу 43% нь хүний санамсар болгоомжгүй үйлдэл буюу асаасан, бүрэн унтраалгүй орхисон ил гал, тамхи, чүдэнзний галаас үүдсэн байна. Түүнчлэн энэ оны эхний арван сарын байдлаар нийслэлд гал түймрийн улмаас 20 иргэн эрүүл мэндээрээ хохирч, 18 хүн харамсалтайгаар амиа алджээ. Ялангуяа бага насны хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүйн улмаас ахуйн осолд өртөж, амь насаа алдах эрсдэл ихэссэн байна. Нийт хохирлын хэмжээ дөрвөн тэрбум 300 сая төгрөгт хүрчээ. Иргэд та бүхэн сонор сэрэмжээ нэмэгдүүлж, болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа.