Насанд хүрээгүй хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувцсыг шатааж, биеийг нь түлжээ

10-р сарын 5, 2023 - 17:00
1 жил өмнө
 0  70
Насанд хүрээгүй хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувцсыг шатааж, биеийг нь түлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд “Нэг залуугийн хувцсыг нь шатааж, биеийг нь түлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33 настай, эрэгтэй “Ч”-г тус сумын 6 дугаар багт байрлах байрны орцонд үл таних хүмүүс биед нь халдаж, улмаар хувцсыг нь шатааж зугтсан байна."Ч" нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байжээ. Алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж насанд хүрээгүй “Э” нар үйлдсэн болохыг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж  байгаа юм.

Share:
70

like

dislike

love

funny

angry

sad

wow