Нэр бүхий банкны иргэдийн дансыг хакердсан байж болзошгүй хэрэг гарчээ
Хаан банкны IT инженер Голомт банканд их хэмжээний мөнгөтэй иргэдийн дансыг хакердсан байж болзошгүй хэргийг шалгаж байна гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, Хаан банкны IT инженер гэх М нь Голомт банканд их хэмжээний мөнгөтэй иргэдийн дансыг судлан, улмаар интернет банканд халдаж, их хэмжээний хохирол учруулсан гэжээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Нэр бүхий банкны иргэдийн дансыг хакердсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа" гэлээ.