Нэн ховордож буй цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт өртжээ

1-р сарын 12, 2024 - 09:34
11 сарын өмнө
 0  135
Нэн ховордож буй цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт өртжээ

Дэлхийд нэн ховордоод буй цоохор ирвэс  хөв цөөрмөөс ундаалж буй ховор агшин зурагт буужээ.

Цоохор ирвэс нь дэлхий дахинд нийт 4080-6590 тоо толгой бүртгэгдсэн бөгөөд үүний 30 орчим хувь буюу 1000 гаруй нь Монгол Улсад бий гэсэн судалгаа гарчээ. Гэвч өвлийн улиралд ирвэсийн байршил нутаг орчин, цаг уурын нөлөөллөөс хумигдаж, малчдын өвөлжөөтэй давхацдаг нь хүний гарт өртөх, тоо толгой буурах бас нэгэн шалтгаан болсон юм. Харин Юнител группийн санаачилгаар зэрлэг амьтдын ундны усны хэрэгцээг хангах зорилгоор сүүлийн гурван жилийн хугацаанд тусгай хамгаалалттай газар нутаг дахь 23 байршилд хөв цөөрмийг байгуулснаар цоохор ирвэс, аргаль, янгир гэх мэт нэн ховор амьтад ундаалах устай болсон юм.  

Share:
135

like

dislike

love

funny

angry

sad

wow