"Хүрээ" амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орлоо
Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэг нь амаржих газрын стандартад нийцсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эмнэлэг болсон байна.
Ингэснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ. 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болж байгаа юм.