Нэг сурагчийг сургах хувьсах зардлыг 1.8 сая болгон нэмэгдүүлжээ

3-р сарын 11, 2024 - 18:26
9 сарын өмнө
 0  47
Нэг сурагчийг сургах хувьсах зардлыг 1.8 сая болгон нэмэгдүүлжээ

Боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үндсэн зургаан шинэчлэлийн нэг нь төсөв санхүүгийн шинэчлэл юм. Энэ хүрээнд боловсролын салбар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжээд байна. Багш нарын үндсэн цалин 1,2-1,3 сая төгрөг байгаа нь нийт багш нарын 52 хувь нь 15-40 хувийн үр дүнгийн урамшуулал авч байна гэсэн үг аж.

Энэхүү санхүүгийн тогтолцооны үр дүнг хэлэлцсэн “Боловсролын салбарын үр дүнд суурилсан төсвийн бодлого, төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2024.03.11/ “Новотел” зочид буудалд боллоо.

Хувьсах зардлынхаа аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр сурлагын амжилтаа ахиулах суурь нөхцөл бүрдсэн байна.

Өмнө нь нэг сурагчид оногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн 4 түвшинд ангилж 910 мянгаас 1 сая хорин мянган төгрөгөөр бодож олгодог байсан бол шинэ аргачлалаар анги тус бүр өөр өөр буюу 1.5-2.5 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

ӨМНӨ:

  • Бага ангийн хүүхдийг 910 мянган төгрөг,
  • Дунд ангийн хүүхдийг 950 мянган төгрөг,
  • Ахлах ангийн хүүхдийг 910 мянган төгрөг,
  • Цэцэрлэгийн хүүхдийг нэг сая төгрөгөөр бодож хувьсах зардал олгодог байсан.

ОДОО:

  • Нэгдүгээр анги-1,607,000₮
  • Хоёрдугаар анги-1,616,000₮
  • Гуравдугаар анги-1,576,300₮
  • Дөрөвдүгээр анги-1,743,700₮
  • Тавдугаар анги-1,743,700₮
  • Зургаадугаар анги-2,117,700₮
  • Долдугаар анги-2,224,700₮
  • Наймдугаар анги-2,282,900₮
  • Есдүгээр анги-2,324,200₮
  • Аравдугаар анги-2,250,800₮
  • Арваннэгдүгээр анги-2,352,400₮
  • Арванхоёрдугаар анги-2,386,300₮
  • Цэцэрлэг-2,475,000₮

Мөн хувьсах зардлыг өмнө нь эдийн засгийн ангиллаар санхүүжүүлдэг байсан бол өнөөдөр зориулалт, арга хэмжээгээр 7 багцад ангилан нь хуваарилах болсон аж. Ингэснээр сургууль цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжжээ.

ХУВЬСАХ ЗАРДАЛ НЬ:

  • Багшийн цалин
  • Сургалтын хэрэглэгдэхүүн
  • Цахим хэрэглээ
  • Багшийн тасралтгүй хөгжил
  • Тоног төхөөрөмж
  • Хүүхэд хамгаалал
  • Эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

Боловсролын салбарт нэвтрүүлсэн санхүүгийн шинэчлэлийн хүрээнд урсгал төсөв 4,2 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ийн 5 хувьтай тэнцэх болсон байна. Салбарын цалингийн сан 2021 онд 915 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.3 их наяд болж нэмэгджээ.

  • Хүүхэд хамгааллын зардлыг шинээр бий болгон 4.5 тэрбум,
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих зардалд 5,6 тэрбум,
  • Багшийн тасралтгүй хөгжилд 13,1 тэрбум,
  • Сургалтын хэрэглэгдэхүүнд 23,3 тэрбум,
  • Цахим хэрэглээ, олон улсын хөтөлбөрт 28,5 тэрбум,
  • Тоног төхөөрөмж, нөхөн хангалтын зардалд 43,6 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа нь бүх үзүүлэлтээр өссөн дүн юм.

Цаашид боловсролын салбарын төсвийг солонгоруулах буюу санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд салбарын төсөв нь улсын болон орон нутгийн, гадаад зээл тусламж гэсэн гурван эх үүсвэртэй байсан бол цаашид эдгээрээс гадна бонд, санхүүгийн түрээсийг ч нэвтрүүлэх зорилт тавьжээ.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч болон боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.

Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow