Цаасны хутга тулган айлган, сүрдүүлж дээрэмджээ
Бусдад цаасны хутга тулган айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг энэ сарын 9-нд гарчээ.
Модны 2 орчимд “Хар өнгийн Toyota Prius-30 маркийн автомашинтай хүн миний хоолой, гуянд цаасны хутга тулгаж сүрдүүлээд гар утас, дансанд байсан мөнгө, иргэний үнэмлэх дээрэмдээд, ломбардад миний утсыг 180.000 төгрөгөөр тавьж мөнгийг нь авсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Баянгол дүүрэгт оршин суух хаягтай, 26 настай М нь иргэн Б-ийн Samsung A-31 загварын гар утас, 140,000 төгрөг, иргэний үнэмлэхийг дээрэмдсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.