Нэг өдөр 758 зам тээврийн осол гарч, Хэнтийд нэг иргэн амиа алдлаа

10-р сарын 21, 2024 - 13:37
2 сарын өмнө
 0  23
Нэг өдөр 758 зам тээврийн осол гарч, Хэнтийд нэг иргэн амиа алдлаа

Их хэмжээний нойтон цас орсонтой холбоотойгоор зам тээврийн осол гаралт нэмэгдсэн байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс тодруулахад "Өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод болон 10 аймагт их хэмжээний нойтон цас орсон. Үүнтэй холбоотойгоор нийт 758 зам тээврийн осол ТЦА-нд бүртгэгдлээ. Хамгийн их осол Улаанбаатарт бүртгэгдсэн юм. Осолтой холбоотой нийт хохирлын хэмжээ одоогоор гараагүй байна.

Зам тээврийн ослын дийлэнх хувийг зуны дугуйгаа солиогүйгээс үүдсэн болох нь тогтоогдоод байна. Тиймээс зуны дугуйгаа сольж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн 

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн “Овоотын-Ар” гэх газар хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 15.20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид 18 км замыг туулан 15.48 цагт очсон.

Ингэхэд Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Г-ын “Toyota Land Cruiser Prado” загварын дөрвөн зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Premio” загварын дөрвөн зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан 88 настай, эрэгтэй Б автомашины бүхээг хэсэгт хавчуулагдаж нас барсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасгийн хэсэгт шилжүүлэн өгсөн. Мөн “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан гурван иргэнийг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлжээ.

Share:
23

like

dislike

love

funny

angry

sad

wow