Хан-Уул дүүрэгт автобусны шинэ чиглэл нэмэгдлээ
Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт судалгаанд үндэслэн Ч:77 “НИСЭХ-ЯАРМАГ-120 МЯНГАТ”- чиглэлийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилнэ.
Мөн Ч:56 “АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-БУЯНТ-УХАА 2 ХОРООЛОЛ-120 МЯНГАТ” чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр 5 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна.