Хүүгийн цогцсыг анх алга болсон газраас ЦЕГ-аас 3-4 км, ОБЕГ 9 км зайтай олдсон хэмээн мэдээлэв

9-р сарын 26, 2025 - 06:59
2 сарын өмнө
 0  368
Хүүгийн цогцсыг анх алга болсон газраас ЦЕГ-аас 3-4 км, ОБЕГ 9 км зайтай олдсон хэмээн мэдээлэв

Хүү алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, бартаа саад ихтэй, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар байсан хэмээн ОБЕГ мэдээлсэн гэдгийг бид өмнө нь хүргэсэн. Тухайлбал, Хүүгийн цогцсыг анх онцгой байдлын эрлийн ажилчид олсон байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байхыг эрлийн багийнхан /2025.09.25/-ийн 15:30 цагийн үед олсон хэмээсэн.

 Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа.

Эрэн хайх ажиллагаа ямар маршрутаар явж байсан, хүүхдийн цогцос олдсон газрыг өмнө нь самнасан эсэх талаар мэдээлэлгүй байна” гэсэн юм.

Share:
368

like

dislike

love

funny

angry

sad

wow