Н.Алтанхуяг: Батлан хамгаалахын сайддаа хариуцлага тооцоорой

11-р сарын 16, 2023 - 11:16
1 жил өмнө
 0  18
Н.Алтанхуяг: Батлан хамгаалахын сайддаа хариуцлага тооцоорой

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэв. Тэрбээр "Төсвийн мөнгөөр сонгуульд бэлтгээд байх юм. Батлан хамгаалахын сайд нь "Амиа алдсан цэргийг ямар байсныг би мэднэ" гэнэ. Сайдын мэддэг нэг ч цэрэг байхгүй. Засгийн газар энэ сайддаа хариуцлага тооц. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй шүү. Төсөв баталчихаад та нар аз жаргалтай суугаад байна. Нохой амаар нийлсэн бодлогоор төсөв баталлаа. Төсвийн хууль Монголыг дампууруулна. Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сангийн хөрөнгийг идчихсэн. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр улсыг дампууруулж байна шүү дээ. 

Хотын асуудлыг яримаар байна аа. Захиргааны аргаар бүх асуудлыг шийдэж болохгүй. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх 100 мянган хүний санал юу болсон бэ, Г.Занданшатар дарга аа. Асуудлыг дуусгахгүй ингээд орхиж болох уу. Та нар ард иргэдээ сонс л доо. Ахуй амьжиргааг нь хар л даа. 

Сонгууль л гээд бүгд шуураад байх юм. Тойрогт ажиллана гээд л байх юм. Нэгнийхээ тойрогт очоод нөгөөхөө муулаад байх юм. Боль л доо та нар. 

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow