Байт харвааны төрөлд Б.Отгонболд шөвгийн наймд үлдлээ
Байт харвааны төрөлд сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд Б.Отгонболд гурав ялснаар шөвгийн 8-д өрсөлдөх боллоо.
Манай тамирчин эхлээд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд Индонезийн Эга Агата Салбабиллатай учраа таарлаа.
Манай харваач өнөөдөр буюу 10 сарын 3-нд 15:20 цагаас харвах юм гэж МҮОХ-оос мэдээллээ.