МУГТ Ц.Цогтбаатар удаан хугацааны бэртлээсээ эргэн ирлээ

2-р сарын 26, 2024 - 13:03
10 сарын өмнө
 0  13
МУГТ Ц.Цогтбаатар удаан хугацааны бэртлээсээ эргэн ирлээ

Тэрээр 3-р сарын 1-ээс Узбекистаны Ташкент хотод болох “Их дуулга”-ын дэвжээнд зодоглох юм. МУГТ Ц.Цогтбаатар удаан хугацааны бэртлээсээ ийнхүү  эргэн ирлээ.

Одоогоор 71 орны 516 жүдоч (266 эрэгтэй, 250 эмэгтэй) өрсөлдөхөөр нэрээ өгчээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй есөн тамирчин барилдахаар мэдүүлгээ өгсөн байна.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъябазар, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдэд 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-д А.Адьясүрэн нар хүч үзнэ.

Олимпын хүрэл, ДАШТ-ий алтан медальт Ц.Цогтбаатарын хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Токиогийн Их Дуулгад барилдах үеэр гэмтсэн. Үүний улмаас гурван сар тэмцээнд оролцож чадаагүй юм.МУГТ Ц.Цогтбаатар

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow