Mотоциклтой явж байсан хос аянганд цохиулж эхнэр нь амиа алджээ
Цагдаагийн байгуулагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд “ Хүн аянгад цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан хос аянганд цохиулжээ. Энэ үеэр эхнэр нь нас барж, нөхөр нь гэмтэл авч, эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна.