Монголын зах зээлээс яаж мөнгө босгохоо бодож чаддаг шигээ үйлчилгээ, үйл ажиллагаандаа хариуцлагатай хандмаар байна аа, Хаан банкныхаан

5-р сарын 4, 2023 - 13:11
2 жил өмнө
 0  31
Монголын зах зээлээс яаж мөнгө босгохоо бодож чаддаг шигээ үйлчилгээ, үйл ажиллагаандаа хариуцлагатай хандмаар байна аа, Хаан банкныхаан

 Монголчуудын дийлэнх нь үйлчлүүдэг  Хаан  банк гэж  хэцүү газар байна аа. Үйлчилгээ, хурдан шуурхай байдал гэж байхгүй. Өнөөдөр л гэхэд 11 цагаас хойш “сүлжээгүй байна” гээд  гүйлгээ хийсэнгүй. Карт нь таг. Лавлах утас нь авахгүй. Үнэн ширэн нүүртэй газар гэж энэ байх. Банкны салбарууд дээр нь очихоор  “Сүлжээ хэзээ ирэхийг мэдэхгүй” гээд хүлээгээд сууж  байх жишээтэй. Салбаруудаас нь  иргэд уур бухимдлаа барьж дийлэхгүй  гарч явж байна. Ядаж ямар нэгэн зүйл болсон бол тайлбарлаж, мэдэгдэл гаргах  хэрэгтэй шүү дээ.Үйлчлүүлэгчээ тоохгүй чирэгдэл учруулсан ийм газруудаас монголчууд татгалзах цаг нь болжээ. Олон нийтийн хэвлэлийн газарт рекламаа өгдөг нэртэй гэрээ хийнэ. Хариуд нь Хаан банктай холбоотой энэ мэт  мэдээллийг нь гаргахгүй байх үүрэгтэй.  Ингээд байхаар яаж Монгол Улс хөгжих билээ. Найр тавьж болох юм, тавьж болохгүй зүйл гэж баймаар. Иргэдийг  Хаан банк сонгосны төлөө  банк хоорондын  шимтгэл  гэж 100-200 төгрөг авна. Гар утсанд гүйлгээнийхээ талаар мэдээлэл авья гэвэл  нэмээд 50 төгрөг. Маш их мөнгө олж байж, үйлчлүүлэгчдэдээ зориулаад мэдэгдэл гаргаж чадахгүй. Ийм банкийг хүлээн зөвшөөрөөд дуугүй,  үйлчлүүлэх нь хэр зөв бэ.

 Сарын өмнөхөн л Банкны салбарын реформын хүрээнд Монголын хамгийн том банк болох ХААН Банк IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болохоор өнөөдөр үнэт цаасны танилцуулга арга хэмжээгээ хийлээ гээд байсан нь саяхан. Монголын зах зээлээс яаж мөнгө босгохоо бодож чаддаг шигээ үйлчилгээ, үйл ажиллагаандаа хариуцлагатай хандмаар байна аа, Хаан банкныхаан.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow